Баталгаат засварын давуу тал:

  1. Тоног төхөөрөмжийн гэнэтийн эвдрэлээс үүсэх сул зогсолтоос сэргийлнэ.
  2. Засварын үйлчилгээнд баталгаа гаргана. Доголдлыг арилгах хурдан шуурхай системтэй.
  3. Чанартай сэлбэг хэрэгслээр үйлчилнэ.
  4. Гэнэтийн санхүүгийн эрсдлээс сэргийлж, тоног төхөөрөмжийн зардлаа урьдчилан төлөвлөх боломж гарна.

(1) Техникийн үзлэг, оношилгоо хийх

  • Үйлчлүүлэгчийн байгууламж дээр тоног төхөөрөмжинд хэмжилт, оношилгоо хийж түүнийхээ дагуу тоног төхөөрөмжийн ажиллагааны талаарх тайланг гаргаж танилцуулна. Үзлэг оношилгооны үр дүнд хуваарьт болон заавал хийгдэх засвар үйлчилгээний саналыг мөн хүргүүлнэ. Тоног төхөөрөмжийн тоо хэмжээнээс хамааран ажлын 1-3 хоногийн дотор хийж гүйцэтгэнэ.

(2) Үйлчилгээний үнийн санал илгээх

  • Үзлэг оношилгоогоор тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах болон гэнэтийн эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс хийж болох засварын ажлын жагсаалтыг үнийн саналын дагуу үйлчлүүлэгч талд танилцуулж, үйлчлүүлэгчийн зөвшөөрлөөр засварын ажлыг эхлүүлнэ.


(3) Гэрээ хүчин төгөлдөр болох

  • Засвар үйлчилгээ үзүүлэх захиалгын хуудас болон уг ажлыг гүйцэтгэх ажлын нэхэмжлэхийг үйлчлүүлэгч талд илгээн, хийж буй засварын ажлын харилцаанд үүсэх асуудлыг зохицуулах үүднээс 2 тал албан ёсоор гэрээ байгуулна.

(4) Хэрэгжилт, хүлээлгэн өгөх

  • Засварын ажлын гүйцэтгэх үеийн формыг ажил тус бүр дээр бөглөж, түүнд дагадлах бичиг баримтыг хавсарган явж ажил хүлээлцэх болон ажлын явцад хөндлөнгийн хяналтаар баталгаажуулна. Гэрээт ажлыг хийж гүйцэтгэсний дараа ажил хүлээлцэх азт болон зөвлөмжийн хамт 2 тал хүлээлцэж авна. Тоног төхөөрөмжийн тоо хэмжээнээс хамааран ажлын нэг насост ноогдох ажлыг 1-4 хоногийн дотор хийж гүйцэтгэнэ.

(5) Баталгаат хугацаа тоологдох

  • Хийж гүйцэтгэсэн засварын ажилдаа 1 жилийн баталгаа өгөх бөгөөд гүйцэтгэгчийн засварын ажилд алдаа доголдол илэрвэл үйлчлүүлэгчийн зүгээс дуудлага хүлээн авснаас 1-3 хоногийн дотор доголдлыг арилгаж өгнө.